card

ХБНГУ-ын Улаанбаатар дахь Элчин сайдын яаманд Шенгений виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтууд

Аяллаар буюу жуулчлах зорилгоор Шенгений виз мэдүүлэхэд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Аялал эхлэхээс 1 сараас багагүй хугацааны өмнө мэдүүлсэн байвал зохистойг анхаарна уу.

1. Бүрэн гүйцэд бөглөсөн виз хүссэн маягт(герман эсвэл англи хэлээр бөглөх)

2. Мэдүүлгийн хуудсыг ХБНГУ-ын ЭСЯ-ны вэб хуудаснаас бөглөөд авчирч болно. Эсвэл маягтыг хэвлэж аваад бөглөж болно.

3. Гадаад паспорт болон өмнөх гадаад паспортууд эх хувиар

  • Паспортын хүчинтэй хугацаа төлөвлөж буй аялал эхлэх өдрөөс хойш хамгийн багадаа 3 сараас  дээш хүчинтэй  байх
  • Сүүлийн 10 жилийн дотор олгосон байх
  • Багадаа 2 нүүр ямар нэг штамп тэмдэглэлгүй чөлөөтэй байх

4. Биометрийн шаардлага хангасан 3.5×4.5 цээж зураг 2%

5. Үйлчилгээний хураамж том хүн 60 еврог, хүүхэд(6-12 нас) 35 еврог тус, тус монгол төгрөгөөр визийн мэдүүлгээ өгөхдөө бэлнээр төлнө. (0-6нас) хүүхэд хураамжаас чөлөөлөгдөнө.

6. Аялагчдад зориулсан эрүүл мэндийн даатгалыг виз мэдүүлэхэд заавал хийлгэх ёстой. Эрүүл мэндийн даатгал нь шенгенд байх хугацаанаас 2 долоо илүү байвал зохиcтой.

7. Аяллын хөтөлбөр, аяллын зочид буудал, тийз захиалга

8. Аялалтай холбоотой зардлыг санхүүжүүлэх баримт.

  • Виз мэдүүлэгч өөрөө аяллын зардлаа санхүүжүүлэх бол дараах санхүүгийн баримтын аль нэг байж болно. Багадаа 6 сар ашигласан өөрийн хадгаламжийн дэвтэр ба түүний хуулбар болон банкны тодорхойлолт сүүлийн зургаан сарын өөрийн дансны гүйлгээний хуулга болон банкны тодорхойлолт
  • Монголын аж ахуй нэгж, байгууллага аяллын зардлыг хариуцах бол:
    Холбогдох зардлыг бүрэн хариуцахыг мэдэгдсэн албан захидал
    Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
    аж ахуйн нэгж, байгууллагын сүүлийн 6 сарын дансны хуулга
    Виза мэдүүлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар (орчуулга шаардлагагүй)
    Амралттай, чөлөөтэй болон цалингийн хэмжээг тодорхойлсон ажил олгогчийн албан бичгийг герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт