Бизнес аялалын зөвлөмж 1: Олон улсын үзэсгэлэнд хэрхэн үр дүнтэй оролцох вэ?

Үзэсгэлэн, семинарт амжилттай оролцохын тулд анхаарах асуудлууд байдаг. Та үзэсгэлэн семинарт амжилттай оролцож чадаж байгаа юу? Үзэсгэлэнд албан ёсоор оролцох болон семинар зохион байгуулахад зардлууд гарч байдаг. Талбайн түрээс болон тохижуулалтын зардал гарна. Их хэмжээний зардал гарах ч тохиолдол байдаг. Бас үйл ажиллагааны болон оролцох ажилтны цалингийн зардал ч гардаг.

Үзэсгэлэнд амжилттай оролцох гэдэг нь үзэсгэлэнд оролцсоноор бий болох боломж нь мөнгөн дүнгээр илэрхийлбэл хамгийн багадаа үзэсгэлэнд зарцуулсан зардлаас их байхыг хэлнэ.

Хэрвээ харьцуулаад үзэхэд үзэсгэлэнд гаргасан зардал их байх юм бол үр дүнгүй маркетинг болсон гэж тооцно.

Үзэсгэлэнд амжилтгүй оролцсон тохиолдол

Үзэсгэлэнд амжилтгүй оролцох тохиолдол элбэг гардаг. Хэдийгээр үзэсгэлэнгийн талбайд олон хүн цуглуулж, компанийн болон бүтээгдхүүний танилцуулгаа хийж чадсан ч дараагаар нь шууд захиалга орж ирэхгүй байх тохиолдол элбэг байдаг. Семинар  зохион байгуулаад, оролцох хүмүүсийн тоонд нь  анхаарснаас болж,  дандаа танил талаа цуглуулсан бол  үр дүнгүй болно. Эргээд бодоход үзэсгэлэнгээр тавигдах  бүтээгдхүүний бэлтгэл ажилд хэт анхаараад тухайн үзэсгэлэн, семинарт оролцож байгаа зорилго, тухайн өдрийн үйл явцыг загварчлах , үзэсгэлэнгийн дараа хийгдэх зохион байгуулалтын ажил огт хийгдээгүй байсан. Түүнчлэн эвент, үзэсгэлэн дуусаад л ажил дуусч, үр дүн гарсан юм шиг санагдаж, оролцоход л болох юм шиг санагдаж байсан зэрэг алдаанууд гаргасан байдаг.

Үзэсгэлэнд амжилттай оролцохын тулд яах вэ?

Үзэсгэлэн, семинарт оролцохдоо дараах асуудлуудыг онцгой анхаарч байх хэрэгтэй.  

Үзэсгэлэнд оролцох зорилгоо ойлгосон байх

Жишээлбэл улирлын чанартай бүтээгдхүүнийг өөрийн хэрэглэгчиддээ танилцуулах семинар зарласан гэж бодьё. Семинарт “бүтээгдхүүний давуу тал болон хэрэглэх аргыг танилцуулж, хэрэглэгч бүтээгдхүүнийг хэрэглэж үзэх шат хүртэл нь авчрах” зорилго тавьсан гэж бодьё. Зорилго тодорхой болоход зорилтод зах зээл нь ямар хэрэглэгч хэн бэ? Худалдан авах шатанд хүрсэн хэрэглэгчид ямархуу арга барилаар хандах вэ? зэргээр төлөвлөж чадах болно. Харин зорилгоо тодорхойлоогүй бол юу ч гэсэн  холбогдох янз бүрийн хүмүүсийг цуглуулаад, семинарын агуулгыг танилцуулга хийх хүнд нь  даатгаад өнгөрөх бөгөөд ингэснээр төлөвлөлтгүй семинар болж хувирна.

Жишээлбэл “үзэсгэлэнгээр дамжуулаад одоогийн хэрэглэгчиддээ илүү ойр харилцаатай болох” зорилго тавьлаа гэхэд үзэсгэлэнд оролцож үргүй зардал гаргахын оронд одоогийн хэрэглэгчиддээ зориулсан тусгай кампанит арга хэмжээ зохион байгуулах зэргээр үзэсгэлэнгээс өөр хэлбэрийн зардалд хөрөнгө оруулалт хийж болно. Ийнхүү зорилгоо ойлгомжтой болгох нь зайлшгүй чухал юм. Бас үзэсгэлэнд оролцох нийт ажилчдадаа зорилгоо танилцуулж, бүгд нэг ойлголттой болсон байх шаардлагатай.

Нэрийн хуудас цуглуулах тоо, стэндээр ирэх хүний тоо зэрэг тоон зорилтоо тодорхой болгох

Өмнө дурдсанчлан үзэсгэлэн, семинарт зардал гардаг. Энэ арга хэмжээгээр дамжуулан хир зэрэг захиалга хүлээн авч чадах вэ? Гэдгээ тодорхой болгосон байх хэрэгтэй. Хэрвээ үзэсгэлэнд оролцох зардал 10,0 сая төгрөг бол түүнээс илүү хэмжээний захиалга авах зорилго тавина. Ингэж захиалга хүлээн авах зорилтоо тодорхойлсноор хэдэн хүн цуглуулах, хэдэн нэрийн хуудас солилцох зэрэг зорилтууд тодорхой болно.

Жишээ нь 10,0 сая төгрөгийн захиалга хүлээн авах зорилго тавьсан тохиолдолд, хэдэн компаниас захиалга авсан байх вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Худалдах бүтээгдхүүнээс хамаараад хэдэн компани байх гэдэг нь гарна. Жишээлбэл, 10,0 сая төгрөгийн захиалга авахын тулд 10 компанитай гэрээ хийх шаардлагатай. Тэгвэл хэдэн компанитай хэлэлцээрт орох вэ? гэдгээ тооцоолно гэсэн үг. Хэлэлцээр хийгээд гэрээ хйигдэх магадлал 50% гэж үзвэл 10 компанитай гэрээ хийхийн тулд 20 компанитай хэлэлцээр хийнэ гэсэн үг. Энд өмнөх түүхдээ суурилж тооцоолол хийнэ. Дараа нь 20 хэлэлцээр хийх компанитай холбогдоё гэвэл хэдэн хүн цуглуулж, хэдэн нэрийн хуудас солилцох вэ? Гэдгээ тооцоолно. Өмнөх жишээн дээр нийт нэрийн хуудасны 5% нь хэлэлцээр хийдэг гэвэл 20 компанитай хэлэлцээр хийхийн тулд 400 компанийн нэрийн хуудас цуглуулсан байх шаардлагатай. Энэ мэтчилэн зорилгоо тодорхойлох тооцооллууд хийгээд их олон компанийн нэрийн хуудас солилцож, цуглуулах шаардлагатай бол үзэсгэлэн, семинарт гарах зардлаа эргэж харж болно. Магадгүй заримдаа үзэсгэлэн, семинарт оролцохоо болих шийдвэрт хүрч байж ч болзошгүй.

Стэндны тохижолтонд анхаарлаа хандуулах

Томоохон хэмжээний үзэсгэлэн, экспод оролцоход бусад олон компаниуд ч оролцож л байдаг. Тэдгээр дотроос өөрийн стэнд рүүгээ авчирах шаардлагатай байдаг. Өөрсдийн компанийн нэрээ томоор хадсан газрууд нилээд байдаг ч томоохон, алдартай компани бол ингэж хадахад асуудалгүй юм. Компаний нэрээр нь юу хийдэг нь мэдэгдэхгүй газрууд олон байдаг. Хэрэглэгчийн сэтгэлийг  татахын тулд сурталчилгааны самбар, материалуудаа анхаарч хийх ёстой. Зорилтот хэрэглэгчид заавал ирж үзмээр байхаар стэндээ засаж тохижуулаарай.

Тухайн өдрийн үйл явцыг загварчлах

Үүнийг хийдэггүй компаниуд олон гэж бодож байна. Загварчлах гэдэг бол бүтээгдхүүнийг тайлбарлах арга хэрэгсэл, хэрэглэгчийг татах арга хэрэгслийг загварчилж, оролцогч бүх хүмүүст үүрэг гүйцэтгүүлнэ гэсэн үг юм. Жишээлбэл 1000 ш нэрийн хуудсыг 3 өдрийн үзэсгэлэнгээс цуглуулах зорилго тавилаа гэе. Тэгвэл 1 хэрэглэгчид л олон минут зарцуулаад байвал 330 нэрийн хуудсаа цуглуулж чадахгүйд хүрнэ. Иймэрхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тайлбар хийх аргаас өгсүүлээд зарцуулах цаг хугацааг ч загварчлах хэрэгтэй болдог. Томоохон экспонуудад оролцох үед тайлбар хийх хүн, хүн цуглуулах хүн гэх мэтчилэн ажил үүргийг нь төрөлжүүлж ажиллах үе байдаг.

Үзэсгэлэнгийн дараах буцах холбоо барих төлөвлөгөө хийсэн байх 

Үүнд үйл ажиллагааны дараалал байна. Цугларсан нэрийн хуудас, хэрэглэгчдэд зориулсан буцах холбоог бий болгоно.  Ихэнхдээ талархал илэрхийлсэн мэйл бичдэг болов уу гэж бодож байна. Цуглуулсан нэрийн хуудсаа ангилж, сегмэнтэд хуваадаг. Сегмэнт болгоноор ялгаатай эргэх холбоог төлөвлөөд, мэйл болон бусад аргаар хэлэлцээрийн түвшин руу аваачихаар ажилладаг. Урагшлахдаа явцыг хянаж, эндээс борлуулалт болох учраас борлуулалтын албанаас эргэх холбоог хэрэгжүүлдэг.

Мэдээллийн баазыг ашиглаж, урагшлах явцыг хуваалцаж, мэдээлэл болон үлддэг учраас дараагийн үзэсгэлэн, семинарын үед гарын авлага болж үлддэг. Мэдээлийн баазыг ашиглавал хялбархан төслийн ажлыг ч хийхэд хялбар болдог. Иймэрхүү арга хэрэгслийг сайн ашиглаж байх хэрэгтэй.