card

Япон улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтууд

1. Бүрэн гүйцэд бөглөсөн виз хүссэн маягт(англи эсвэл япон хэлээр бөглөх)

2. Мэдүүлгийн хуудсыг Японы ЭСЯ-ны вэб хуудаснаас, ЭСЯ-ны виз олгох хэсэг, гадаа харуулын албанаас авч тус, тус авч болно.

3. Гадаад паспорт (Паспортын хүчинтэй хугацаа төлөвлөж буй аялал эхлэх өдрөөс хойш хамгийн багадаа 182 хоногоос дээш буюу 6 сараас  дээш хүчинтэй  байх)

4. 4.5×4.5 цээж зураг 1% (виз хүссэн маягтны цээж зураг наах хэсэгт наах)

5. Ажлын газар/сургуулийн тодорхойлолт(ажил эрхэлдэг, сурдаг хүмүүст хамаарах)

6. Дансны сүүлийн 3 сарын депозит хуулга, дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолтын хамт

7. Төрсний гэрчилгээний нотариат хуулбар

8. Гэрлэлтийн гэрчилгээний нотариат хуулбар

9. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариат хуулбар(Зураг, сүүлийн 3 жилийн төлөлт, тушаалын бичилттэй хэсэг)

10. Тэтгэврийн дэвтрийн нотариат хуулбар

11. Хувийн бизнес эрхэлдэг бол байгууллагын Улсын Бүртгэлийн Гэрчилгээ эх хувь

12. Байгууллагын татвар төлөлтийн тодорхойлолт

13. Албан байгууллагын томилолтын бичиг

14. Урилга болон батлан даах бичиг

15. Аяллын хөтөлбөр англи эсвэл япон хэл дээр