ХБНГУ-ын Улаанбаатар дахь Элчин сайдын яаманд Шенгений виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтууд
Аяллаар буюу жуулчлах зорилгоор Шенгений виз мэдүүлэхэд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Аялал эхлэхээс 1 сараас багагүй хугацааны өмнө мэдүүлсэн байвал зохистойг анхаарна уу.
1. Бүрэн гүйцэд бөглөсөн виз хүссэн маягт(герман эсвэл англи хэлээр бөглөх)
2. Мэдүүлгийн хуудсыг ХБНГУ-ын ЭСЯ-ны вэб хуудаснаас бөглөөд авчирч болно. Эсвэл маягтыг хэвлэж аваад бөглөж болно.
3. Гадаад паспорт болон өмнөх гадаад паспортууд эх хувиар
- Паспортын хүчинтэй хугацаа төлөвлөж буй аялал эхлэх өдрөөс хойш хамгийн багадаа 3 сараас дээш хүчинтэй байх
- Сүүлийн 10 жилийн дотор олгосон байх
- Багадаа 2 нүүр ямар нэг штамп тэмдэглэлгүй чөлөөтэй байх
4. Биометрийн шаардлага хангасан 3.5×4.5 цээж зураг 2%
5. Үйлчилгээний хураамж том хүн 60 еврог, хүүхэд(6-12 нас) 35 еврог тус, тус монгол төгрөгөөр визийн мэдүүлгээ өгөхдөө бэлнээр төлнө. (0-6нас) хүүхэд хураамжаас чөлөөлөгдөнө.
6. Аялагчдад зориулсан эрүүл мэндийн даатгалыг виз мэдүүлэхэд заавал хийлгэх ёстой. Эрүүл мэндийн даатгал нь шенгенд байх хугацаанаас 2 долоо илүү байвал зохиcтой.
7. Аяллын хөтөлбөр, аяллын зочид буудал, тийз захиалга
8. Аялалтай холбоотой зардлыг санхүүжүүлэх баримт.
- Виз мэдүүлэгч өөрөө аяллын зардлаа санхүүжүүлэх бол дараах санхүүгийн баримтын аль нэг байж болно. Багадаа 6 сар ашигласан өөрийн хадгаламжийн дэвтэр ба түүний хуулбар болон банкны тодорхойлолт сүүлийн зургаан сарын өөрийн дансны гүйлгээний хуулга болон банкны тодорхойлолт
- Монголын аж ахуй нэгж, байгууллага аяллын зардлыг хариуцах бол:
Холбогдох зардлыг бүрэн хариуцахыг мэдэгдсэн албан захидал
Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
аж ахуйн нэгж, байгууллагын сүүлийн 6 сарын дансны хуулга
Виза мэдүүлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар (орчуулга шаардлагагүй)
Амралттай, чөлөөтэй болон цалингийн хэмжээг тодорхойлсон ажил олгогчийн албан бичгийг герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт